Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа.
Сонгогдсон идэвхтэн 2026 оны наймдугаар сард зохион байгуулагдах үйл ажиллагаанд оролцож, хурлын зохион байгуулалт, мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээний үйл явцад дэмжлэг үзүүлэх юм.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2026 оны тавдугаар сарын 8-наас
2026 оны зургаадугаар сарын 05 хүртэл үргэлжилнэ.
Бүртгүүлэх холбоос: https://unccdcop17.org/volunteer
Тавигдах үндсэн шаардлага:
- Нас: 16 ба түүнээс дээш
- Англи хэл: Зохих мэдлэгтэй байх
- НҮБ-ын хэл: НҮБ-ын албан ёсны хэл (Англи, Франц, Испани, Араб, Орос, Хятад)
- Багаар ажиллах чадвартай
- Хүсэл эрмэлзэлтэй байх
Бидний зүгээс олгох боломжууд:
- Сургалт, чиглүүлэг
- Үйл ажиллагаанд оролцох
- Тээвэр, хоолны зохион байгуулалтыг хариуцна.
- COP17, НҮБ-ын Сайн дурын хөтөлбөр (UNV), Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр баталгаажсан батламж олгоно.
