MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

    Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

    Мэдээ 2026-10-01
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр (2026.09.30) Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа. Астана хотод Эдийн засгийн тусгай хоёр бүс хоёр байдаг. Үйлдвэрлэл явуулахад 25 хүртэлх жилийн хугацаанд: 

    - Газрын татвар 0 хувь 

    - НӨАТ 0 хувь 

    - Үл хөдлөх хөрөнгийн татвар 0 хувь 

    - Газар ашиглалтын төлбөр 0 хувь байна. Мөн тусгай бүсэд импортолсон түүхий эд, тоног төхөөрөмжий гаалийн албан татвараас чөлөөлдөг байна.

    Эдийн засгийн тусгай бүсэд метал бус эрдэс бүтээгдэхүүн, машин механизм, тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хүнс, хуванцар бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, төмөр замын зүтгүүр, нисэх онгоц болон сансрын хөлөг гэх мэт 20 орчим үйлдвэрлэл явуулдаг. 

    Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэ намрын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж буйг онцоллоо. Тэрбээр, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд уг хууль чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд хөрөнгө оруулагчдад газар болон татварын таатай нөхцөлийг бүрдүүлж, дотоодод үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон дотоодын хүнс, хөдөө аж ахуйн экспортыг дэмжинэ гэдгийг тодотгож байна. 

    “Астана-Шинэ хот” бүс нь хөрөнгө оруулалт татах, орчин үеийн технологи нэвтрүүлэх, өндөр үр ашигтай, технологийн болон өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл хөгжүүлж байна. Харин “Астана-Технополис” эдийн засгийн тусгай бүс нь шинжлэх ухаан, судалгааны чадавхид түшиглэн инновац, өндөр технологи, боловсруулах үйлдвэрлэл болон судалгаа - хөгжүүлэлтийн чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг. 

    Шадар сайд Н.Номтойбаяр Астанагийн аж үйлдвэрийн паркад үйл ажиллагаа явуулж буй Астана ETKOM мах боловсруулах үйлдвэр, төмөр замын зүтгүүр, эд анги, дохиолол, автоматжуулалт, дижитал шийдэл болон засвар үйлчилгээ үзүүлдэг Wabtec корпорацийн Казахстан дахь салбарт тус тус ажиллав. 

    Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд үйлдвэрлэл явуулж буй мах боловсруулах үйлдвэр нь өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орж, түүхий эд хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл бүрэн автоматжуулсан дамжлагаар ажиллаж байна. Шадар сайдын зүгээс Эдийн засгийн тусгай бүсэд дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллахаа илэрхийлж, бүс нутгийн томоохон зах зээлд ханган нийлүүлэлт хийхэд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана гэв. 

    Астана дахь “Wabtec” корпораци нь бүтээгдэхүүнээ Төв Азийн улс орнуудад экспортолдог бөгөөд 2025 онд нийт 4.2 тэрбум ам.долларын үнийн дүнтэй зүтгүүр нийлүүлэлт, техникийн үйлчилгээний гэрээ байгуулжээ. Тус компани  болон Казахстаны “Локомотив құрастыру зауыты” үйлдвэрээс 2023 онд Монгол Улс дөрвөн зүтгүүр худалдан авсан бөгөөд төмөр замын 57 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Цаашид баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд барилга угсралт, дохиоллын системийн компаниудтай хамтарч оролцох боломжийн талаар харилцан санал солилцлоо. 

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА

    2026-10-01 22:10:00

    МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО

    2026-10-01 18:26:00

    ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

    2026-10-01 16:19:00

    ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР КАЗАХСТАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД А.САПАРОВТОЙ УУЛЗЛАА

    2026-10-01 16:03:00

    Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

    2026-10-01 11:35:00

    ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА

    2026-10-01 08:32:00

    ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ

    2026-10-01 08:02:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТУЛГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛИЙГ АРИЛГАНА

    2026-10-01 07:39:00

    Шинэ мэдээ

    ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
    2026-10-01 22:10:00
    МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО
    2026-10-01 18:26:00
    ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ
    2026-10-01 16:19:00
    ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР КАЗАХСТАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД А.САПАРОВТОЙ УУЛЗЛАА
    2026-10-01 16:03:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа
    2026-10-01 11:35:00
    ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА
    2026-10-01 08:32:00
    ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ
    2026-10-01 08:02:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТУЛГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛИЙГ АРИЛГАНА
    2026-10-01 07:39:00
    УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА
    2026-09-30 10:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!