MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Хэлсэн үг » Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ

    Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ

    Хэлсэн үг 2026-04-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралын хэлсэн үг

    Улсын Их Хурлын дарга,

    Эрхэм гишүүд ээ,

    Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна.

    Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

    Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас дэлхий даяар үүссэн эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт, хомсдол, тээвэр логистикийн хямрал, нүүрс, зэсийн үнээс хамааралтай эдийн засгийн эмзэг байдал, төрийн тогтвортой, тасралтгүй хэвийн ажиллагааг тасалдуулсан улс төрийн үйл явц гэсэн гурван том эрсдэлийн огтлолцол дунд шинэ Засгийн газар бүрэлдэж байна.

    Эгзэгтэй нөхцөлд Засгийн газрын бүтцийг өөрчлөх нь халаа сэлгээ, шилжилт хөдөлгөөнд татвар төлөгчдийн хөрөнгө мөнгө, үнэтэй цаг хугацааг үрж, төрийн байгууллагуудын шуурхай, тасралтгүй ажиллагааг алдагдуулах өндөр эрсдэлтэй байна. Сандал суудал биш санал шийдэл боловсруулж хэрэгжүүлэх, улс төрийн зөрчлөө хойш тавьж, улс орны төлөө ажил хийх олон түмний нэхэл хатуутай шаардлага ч өдөр бүр өсөн нэмэгдэж байна. Иймд бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах болон цаг үеийн онцгой нөхцөлийг харгалзан, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нийцүүлэн Засгийн газраа байгууллаа.

    Үүний хамт төрийн байгууллагын хийдэл давхардлыг иж бүрэн тодорхойлох чиг үүргийн иж бүрэн дүн шинжилгээ хийж, төрийн үйлчилгээ, зөвшөөрлийг цааснаас цахимд шилжүүлнэ. Эрх зүйн үр дагавар багатай зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлж, чиг үүрэг нь давхардсан агентлаг, хөгжлийн төвүүдийг татан буулгаж, төсвийн хөрөнгө хэмнэж, төрийн албыг цомхон, хурдтай, бүтээмжтэй болгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

    Төрийн өмчит компаниудыг татан буулгах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, олон нийтэд нээлттэй болгох, үр ашиг, бүтээмжийг нь өсгөх, төрийн зах зээл дээр хэт оролцоог хазаарлаж, хувийн хэвшил, хийж бүтээх хүсэлтэй хэн бүхэн, хүн бүрд өсөж өндийх орон зай, шинэ зам нээн, хүнд суртал, хууль журам, татварын дарамтаас чөлөөлнө.

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн арга зам нь иргэн, хувийн хэвшилдээ итгэж, эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого, УИХ-ын тогтоолоор батлагдсан, төрийн хүнд суртлын чөдөр тушааг тайлах “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга байх болно.

    Эдийн засгийн чөлөөлөлтөөр зах зээлд хуруу гараа дүрсэн төрийн зуршлыг халж хувийн хэвшил, иргэний эрх чөлөөг хамгаалах нь өсөлтийн тооноос хүртээмжийн чанар, өрхийн үүд, иргэний хаягаар хүргэх бодит орлогыг нэмэхийг зорьж байна.

    Эрх зүйн чөлөөлөлтөөр хууль журмын хийдэл давхардал, гох дэгээг тайлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаална.

    Ногоон хөгжлийн чөлөөлөлтөөр эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх, хариуцлагатай уул уурхайн ил тод байдлын санаачилга, байгалиа хамгаалж, баялгаа байгальдаа ээлтэй ашиглах, нар, салхи, тархмал эх үүсвэрийн дундаршгүй нөөцөөр эрчим хүч, орлого бүтээх зорилтыг хэрэгжүүлнэ.

    Авлигын эсрэг чөлөөлөлт нь нотлогдоогүй хууль бус, нотлогдоогүй орлогыг хураах, эрүүл мэнд, боловсролд зориулж, хохирол барагдуулах, хээл хахуулийн хорт хөрс болсон цаасан хүнд суртлыг халах зэрэг бодлогын шийдэл байх болно.

    Шинэ Засгийн газар шударга ёс, эв нэгдлийг гагнаас болсон иргэнийхээ эрх чөлөө, баялаг бүтээгчдийнхээ хүсэл зорилгод бүрэн дүүрэн итгэж, дэлхийн хурцадмал байдлаас үүдсэн энерги, эрчим хүчний эх үүсвэр, эдийн засгийн хямралыг сөрж туулах болно.

    Засгийн газарт ажиллах сайд нарыг тохоон томилохдоо салбараа шууд удирдан зохион байгуулах мэдлэг туршлага, асуудлыг шийдэл болгох улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн шалгуур болголоо.

    Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан Монгол Улсын Ерөнхий сайдын Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Засгийн газрын гишүүдийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж байна.

    • Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад,
    • Тогмидын Доржхандыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдад,
    • Нямтайширын Номтойбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдад,
    • Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад,
    • Батмөнхийн Батцэцэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдад,
    • Загджавын Мэндсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад,
    • Сайнбуянгийн Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад,
    • Гонгорын Дамдиннямыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад,
    • Дамбын Батлутыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдад,
    • Цэндийн Сандаг-Очирыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад,
    • Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсролын сайдад,
    • Тилеуханы Аубакирыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад,
    • Борхүүгийн Дэлгэрсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайдад,
    • Жуковын Алдаржавхланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад,
    • Энхтайваны Бат-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад,
    • Цагаанхүүгийн Идэрбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,
    • Чинбатын Номинг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад,
    • Бадрахын Найдалааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдад,
    • Энхбаярын Батшугарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлээд байна.

    Хэлсэн үг
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

    2026-04-04 03:08:00

    Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

    2026-04-04 02:43:00

    Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ

    2026-04-03 20:57:00

    Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын явцтай орон нутагт танилцжээ

    2026-04-03 11:46:00

    “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

    2026-04-02 17:03:00

    “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна

    2026-03-31 12:37:00

    Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ

    2026-03-31 00:29:00

    Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2026-03-31 00:14:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    2026-04-04 03:08:00
    Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
    2026-04-04 02:43:00
    Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ
    2026-04-03 20:57:00
    Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын явцтай орон нутагт танилцжээ
    2026-04-03 11:46:00
    “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
    2026-04-02 17:03:00
    “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
    2026-03-31 12:37:00
    Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ
    2026-03-31 00:29:00
    Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2026-03-31 00:14:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР: Төрийн бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой
    2026-03-27 22:46:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!