MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Засгийн газрын хуралдаан » Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

    Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

    Засгийн газрын хуралдаан 2026-03-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

    Иргэд ирээдүйгээ ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар Монгол Улс бусад улс орны адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ. 

    Хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулалтын сан бий болно, бодит мөнгөн хуримтлал бий болж, хөрөнгийн зах зээлийг дэмжинэ, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалттай болно.

    Иргэд төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авна, олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой болно, тэтгэврийн хэмжээ нэмэгдэж, ахмад настны нийгмийн хамгаалал сайжирна, тэтгэврийн хуримтлал өвлөгдөнө. 

    Аж ахуй нэг байгууллагууд ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ, татварын хөнгөлөлтөөр дамжуулан ажил олгогчийг урамшуулна, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бүтээмжийг сайжруулна гэж үзэж байна.

    Өнөөгийн байдлаар 135 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, 80 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий болгожээ. Хувийн тэтгэврийн хуримтлалд хамрагдах иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа хэдий ч манай улсад энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа юм.

    "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа

    "Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан буулгалаа. Тус компани эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хувьцааны 34 хувийн төлөөллийг, мөн “МИАТ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК, “Автоимпекс” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ХХК зэрэг зургаан компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байсан.

    “Эрчист Монгол” үйл ажиллагааны урсгал зардлаа санхүүжүүлэхийн тулд арилжааны банкнаас зээл авч ажилласан, 3.5 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд оржээ. 

    Төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангах зорилгоор Засгийн газрын2025 оны нэгдүгээр сарын 8-ны шийдвэрүүдийн дагуу байгуулсан энэ бүтэц хүлээгдэж байсан үр дүнд хүрээгүй, санхүүгийн дарамт үүсгэж буй тул цаашид улам хүндрэхээс сэргийлж, татан буулгах нь зүйтэй гэж үзжээ. 

    Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

    Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. 

    Манай улсын хэмжээнд сууц өмчлөгчдийн холбооны тоо тогтмол өсөж, 2023 оны байдлаар 1,676-д хүрчээ. Мөн СӨХ-дын нэр дээр 2.2 сая ам.метр газар ашиглах эрх бүртгэгджээ. 

    СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд 15 мянга өргөдөл, гомдол гаргаж, шүүхэд есөн мянга гаруй нэхэмжлэл ирсэн нь эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгааг илтгэж байна.

    Хуулийн төсөл батлагдсанаар,

    -Орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг  өмчлөгчид дундаа хязгаартайгаар эзэмших эрх зүйн орчныг бүрдүүлж, өмчлөх эрхийн баталгааг бүрэн хангана.

    -Менежментийн компанийг нээлттэй, өрсөлдөөнт байдлаар, хамтын зарчмаар сонгон шалгаруулснаар дундын өмчийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт, засвар, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх боломж бүрдэнэ.

    -СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах, холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах, сууц өмчлөгчид, орон нутгийн удирдлага, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас хяналт тавих эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

    -Сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх, хуульд заасан хугацаанд төлөөгүй сууц өмчлөгчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох боломж бүрдэнэ.

    -Ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоолын ашиглалт, үйлчилгээ сайжирна.

    -Орон сууцны байшингийн засвар, арчлалтын сан байгуулагдсанаар урсгал болон их засварыг хийх санхүүгийн найдвартай эх үүсвэртэй болно.

    -Сууц өмчлөгчид эрүүл, аюулгүй орчинд тохь тухтай амьдрах, ажиллах нөхцөл бүрдэх бөгөөд улс, орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин тодорхой болно.

    Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, түүнд туссан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. 

    Түүхч  эрдэмтдийн хийсэн эд өлгийн болон сурвалж бичгийн судалгаагаар  Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг 5000 орчим жилийн өмнөөс эхлэлтэйг тогтоосон. 

    Анагаах Ухааны боловсрол олгож буй их, дээд сургуульд жил бүр 200-300 УАУ-ы эмч мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 12 хувьд уламжлалт анагаах ухааны аргаар эмнэлзүйн тусламжийг 1200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн үзүүлж байна. Монголын уламжлалт анагаах ухааны эм үйлдвэрлэл хөгжиж өдгөө дотоодын эмийн долоон үйлдвэрт 1000 гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэж, эмийн зах зээлийн 1-2 хувийг хангаж байна. 

    Төлөвлөгөөнд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний санхүүжилтийн оновчтой тогтолцоог бий болгох, үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр уламжлалтын эмч мэргэжилтнийг бэлдэх,  ховордсон эмийн ургамлыг хамгаалах, тарималжуулах, эмийн бүртгэлийг сайжруулах, Эмийн үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан уламжлалт эм үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уламжлалт эмийг экспортод гаргах, хууль эрхзүйн орчны сайжруулах,  уламжлалт анагаах ухааны мэдлэгт тулгуурласан эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зэрэг асуудлыг  тусган боловсруулан  танилцуулж байна.   

    Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо

    Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдал, Монгол Улсын шатахууны хангамж, үнийн хэлбэлзлийн талаарх танилцуулгыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

    Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2026 оны эхний 2 сард харьцангуй тогтвортой, дунджаар 2.5 хувийн өсөлттэй байсан бол АНУ, Израилаас Иранд явуулж буй цэрэг, дайны үйл ажиллагаатай холбоотойгоор энэ сарын эхнээс тогтмол өсөж Брент маркийн газрын тосны үнэ энэ сарын 08-нд хамгийн өндөр буюу баррель нь 108.23 ам.долларт хүрч өссөн бол өчигдрийн байдлаар баррель нь 102.99 ам.доллар болоод байна. 

    ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт Монгол Улсын дотоодын зах зээл дэх борлуулалтын үнэд нөлөөлөхөөр байна.

    Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний хуралдаанаар "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтсон. 

    Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор Монголбанк болон Арилжааны банкуудтай холбогдох уулзалтыг зохион байгуулж зээлийн нөхцөл шаардлагыг боловсруулаад байна. Энэ онд багтаан 150 мянган шоо.метр багтаамжтай агуулах ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

    Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана

    Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг дэмжих, шилдэг бүтээл, судалгааны үр дүнг үнэлэх бодит хөшүүрэг болох “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-ыг шинэчлэн баталлаа. 

    "Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал"-ыг дагалдах мөнгөн дүн нь тус бүр 100 сая төгрөг байна. Шагналыг хоёр жил тутамд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр олгоно.

    Засгийн газрын хуралдаан
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

    2026-03-18 13:54:00

    ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД 46 ХҮН НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖЭЭ

    2026-03-17 16:49:00

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРТ АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАРААЛХАВ

    2026-03-17 15:47:00

    Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ

    2026-03-17 14:24:00

    Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр нээлтээ хийлээ

    2026-03-16 17:57:00

    Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна

    2026-03-16 17:34:00

    Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо

    2026-03-12 13:15:00

    Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа

    2026-03-11 16:54:00

    Шинэ мэдээ

    Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
    2026-03-18 13:54:00
    ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД 46 ХҮН НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖЭЭ
    2026-03-17 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРТ АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАРААЛХАВ
    2026-03-17 15:47:00
    Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
    2026-03-17 14:24:00
    Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр нээлтээ хийлээ
    2026-03-16 17:57:00
    Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна
    2026-03-16 17:34:00
    Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
    2026-03-12 13:15:00
    Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа
    2026-03-11 16:54:00
    Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов
    2026-03-10 16:14:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!