MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Засгийн газрын хуралдаан » Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулна

    Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулна

    Засгийн газрын хуралдаан 2023-08-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
     
    Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулна
     
    Ерөнхий боловсролын ахлах сургуулийг тодорхой чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулийн харьяа ахлах сургуулийн статусыг тодорхой болгох, өөрчлөн зохион байгуулах, сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор  Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
    Тус тогтоолоор төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар хот болон орон нутагт байгаа салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн зохион байгуулж, цогц арга хэмжээхэрэгжүүлэн гимназийн буюу ахлах сургуулийн тогтолцоог бий болгож бэхжүүлэх бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
    Ингэснээр:
    -       Төрийн өмчийн их сургуулийн харьяа ахлах сургуулийн статус тодорхой болно.
    -       Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяанд ерөнхий боловсролын ахлах сургуулиар байгалийн шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн агуулгаар суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсролын үйлчилгээг бий болгоно.
    -       Улс орны эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн шаардлагатай инженер техник, багш болон бусад байгалийн ухааны өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх суурь шаардлага хангасан шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх хүсэл сонирхол бүхий иргэнийг бэлтгэн шатлан суралцах боломж бүрдэнэ.
    -       Төрөлжсөн ахлах сургуулиас их, дээд сургууль, коллежод элсэн суралцахад эзэмшсэн агуулгаа дүйцүүлэн тооцуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
    Дээрх шийдвэртэй холбогдуулан багшлах хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах, багш, ажилтныг ажлын байраар хангах, шилжүүлэн ажиллуулах, их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, ерөнхий боловсролын болон дээд боловсролын хөтөлбөрийн шаталсан тогтолцоог бүрдүүлэх цогц арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
     
    Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын  байгууллагын тогтолцоог шинэчилнэ
    Төрийн өмчийн зарим дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын  байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч байна.
    ·       Орон нутгийн мэргэжлийн болон политехник коллежийн засаглал, сургалтын чанарыг сайжруулах;
    ·       Их сургуулийн зарим мэргэжлийн үндсэн хөтөлбөрийн оюутнуудыг хамтарсан хөтөлбөр болон шаталсан хэлбэрээр орон нутагт шилжүүлэн хичээллүүлэх;
    ·       Орон нутгийн политехник коллеж, их сургуулиудын салбар сургуулиудын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн дадлагын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх;
    ·       Политехникийн коллежийн хөдөө аж ахуйн болон инженерийн хөтөлбөрт суралцагч нь үргэлжлүүлэн их сургуульд суралцах үед багц цагийг дүйцүүлэн тооцох тогтолцоог хэрэгжүүлэх;
    ·       Мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын ХАА-н салбар дундын дадлагын баазыг байгуулах;
    ·       Хөдөө орон нутагт тэргүүлэх чиглэлээр мэргэжил эзэмших боломжийг нэмэгдүүлэх зэрэг үр дүнгарна гэж тооцжээ.
    ·        
    Боловсролын үндэсний зөвлөл байгууллаа
    Тус зөвлөл байгуулагдсанаар төр, олон нийтийн оролцоог хангасан, хамтын хариуцлагатай боловсролын бодлого тогтвортой хэрэгжих, төр хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын уялдаа холбоо хэрэгжих, хүний эрх, эрх чөлөө хангагдах, хүний эрх, эрх чөлөөг хангасан, ардчилсан, хүмүүнлэг ёсыг дээдэлсэн сургалтын агуулга, хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичиг хэрэгжих зэрэг нөхцөл бүрдэнэ. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахална.
     
    Мэдээллийн технологийн ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ
    “Мэдээллийн технологийн ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
    “Үндэсний программ хангамжийн их дэлгүүр” /Mindgolia/ системд бүтээгдэхүүн, үйлчилгээг байршуулах шалгуур үзүүлэлтийг баталж, мөрдүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад, тус системээс худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах ажиллагааны цахим системтэй уялдуулахыг Сангийн сайдад тус тус үүрэг болголоо.
     
    Товч мэдээ:
    ·      Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо.
    ·      “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
    ·      Улаанбаатар хотноо 2023 наймдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах Монгол Улс, АНУ хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны VII хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцээд зөвшөөрлөө.    
    ·      Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколын тухай хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
    ·       Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмыг баталлаа.
     

    Засгийн газрын хуралдаан
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ

    2025-06-18 19:15:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв

    2025-06-18 13:44:00

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

    2025-06-18 00:53:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

    2025-06-17 09:50:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна

    2025-06-16 17:42:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Шинэ мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!