MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Засгийн газрын хуралдаан » Төрийн албан хаагчдыг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглохыг хориглов

    Төрийн албан хаагчдыг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглохыг хориглов

    Засгийн газрын хуралдаан 2019-04-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Цэцэрлэг, ЕБС-ын багш нарын илүү цагийн нэмэгдлийг нөхөж олгоно

    Монгол Улсын Засгийн газраас оны өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр баталж гаргасан “ Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох тухай журам”-д цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын илүү цагийн хөлс бүрэн олгогдохгүй байхаар тусгагдсан байсныг өөрчилж шинэчлэн батлав. Ингэснээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нар 1,2,3 дугаар сарын илүү цагийн цалин, хөлсний нэмэгдэлээ нөхөж авахаас гадна цаашид бүрэн тооцуулдаг болно.

    Цэцэрлэгт хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс “гараас гарт” зарчмыг баримтлан хүүхдийг өглөө багшид нь, ажлын дараа эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгдөг. Цэцэрлэгийн багш нар 07:30-19:30 цаг хүртэл ажиллаж, долоо хоногт 10, сард 40 цаг илүү ажилладаг байна. Оны эхнэээс мөрдөж байсан журмын дагуу цэцэрлэгийн багш нарын илүү ажилласан 24 цагийн нэмэгдэл олгогдохгүйгээр орхигдоод байсан бол өнөөдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу илүү цагийн нэмэгдэл бүрэн олгогддог болж дээр нь 1,2,3 дугаар сарын орхигдоод байсан илүү цагийн  нэмэгдэл нөхөж олгогдохоор боллоо. Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 1435 цэцэрлэгт 22391 багш, ажилчид ажиллаж байгаа бөгөөд тэдний илүү цагийн нэмэгдэлд 14,755.9 сая төгрөгийг төсөвлөжээ.  

    Ерөнхий боловсролын сургуулийн багшийн илүү цагийн нэмэгдлийн тухайд мэргэжлийн багш дутагдалтай тохиолдол/ялангуяа хөдөө орон нутагт/, үндсэн багш жирэмсний амралт авах, ажлын долоо хоногоос нэг сар хүртэлх хугацаагаар багш өвдсөн, чөлөө авсан үед нөхөж ажилласан багш нар илүү цагийн нэмэгдэл тооцуулан авч байна. 2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 46836 багш ажилагсдын цалин хөлсөнд нийт 512,233.8 сая төгрөг зарцуулахаас үүний 3.9 хувийг буюу 19,977.1 сая төгрөгийг багш нарын илүү цагийн нэмэгдэлд зарцуулах юм.

    Мэргэжлийн байгууллагаас явуулсан судалгаагаар ЕБС-ын багш нар хичээл заах цагийнхаа дөнгөж 40 хүртэлх хувийг үндсэн зорилго буюу сурагчдад хичээл заахад зарцуулж чаддаг, үлдсэн хэсгийг шат шатны удирдлагуудаас өгсөн үүрэг даалгавар, бичиг цаас материал боловсруулах зэрэг шууд бус үүргийн ажилд зарцуулдаг нь тогтоогдсон байна. Иймд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тушаал гаргаж, багш нарт нэмэлт үүрэг даалгавар өгөхгүй байх, бага ангийн сурагчдыг олон төрлийн уралдаан тэмцээнд хүчээр хамруулах, их дээд сургуулийн элсэлтэд бэлдэж буй төгсөх ангийн сурагчдын дунд нийтийг хамарсан олимпиад, уралдаан зохиож, заавал орохыг шаардан дарамт үүсгэхгүй байх зэргийг журамлаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг шат шатны боловсролын байгууллагын удирдлагууд орон нутгийн засаг дарга нарт даалгажээ.

    Төрийн албан хаагчдыг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглохыг хориглов

    “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлав. Үүнд гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу баримталж, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй, мөрийтэй тоглоом/казино/ тоглох, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхийг хориглож, зөрчил гаргасан тохиолдолд ажлаас чөлөөлөх зэрэг хариуцлага тооцох хэм хэмжээг тогтов.

    Сүүлийн жилүүдэд гадаад харилцаа өргөжин тэлэхийн хирээр төрийн албан хаагчид  гадаад улсад зорчих, албан томилолтоор ажиллахдаа мөрийтэй тоглодог, энэ төрлийн газруудаар ихээхэн үйлчлүүлдэг гэсэн мэдээлэл гарч байгаа нь Монгол Улсын төрийн алба, төрийн албан хаагчдыг үнэлэх үнэлэмжийг бууруулж байна.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас цаашид энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо, дэмжлэгийг хүсч байна. Засгийн газрын гишүүд, Төрийн захиргааны  болон улстөрийн албан тушаалтнууд ТӨҮГ, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нийт төрийн албан хаагчдын гадаад улс оронд зорчин, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мөрийтэй тоглох зэрэг хууль бус үйлдэл гаргасан талаарх мэдээллийг ЗГХЭГ-т иргэдээс хүлээн авч байна. Цаашид улирал тутамд нэгтгэн олон нийтэд мэдээлж, холбогдох хариуцлагыг тухай бүр тооцох  юм. Дүрмийг шинэчилснээр төрийн албан хаагчид дипломат ёс жаягийг нийтээр дагаж мөрддөг болохын зэрэгцээ зөрчсөн тохиолдолд төрийн албан хаагч өөрөө сайн дураараа ёс зүйн хариуцлага хүлээх соёлыг төлөвшүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж.

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулна

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харъяанд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” УТҮГ-ыг байгуулахаар шийдвэрлэв. Тус төв нь хүүхдийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч хөгжлийн брэхшээлээс урьдчилан сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. 250 ортой, зургаан тасагтай стационари, оношилгоо шинжилгээ, сэргээн засах эмчилгээний төрөлжсөн кабинет бүхий амбулаторитой  байх юм.

    Хөдөө, орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 14-21 хоног хэвтүүлэн нарийн мэргэжлийн болон орчин үеийн шинжилгээ, оношлогоо, хөдөлгөөн засал, ахуй засал, хэл засал, усан ба физик эмчилгээ зэрэг сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж, тохирох туслах хэрэгсэл/протез,ортопед/-ийг үйлдвэрлэнэ. Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад 2018 оны байдлаар нийт хүн амын 3.3 хувь нь буюу 105,691 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 8,5 хувь нь 0-15 насны хүүхэд эзэлж байна. Эдгээрээс 7921 хүүхэд сургууль,цэцэрлэгт хамрагджээ.

    Товч мэдээ

    Монгол Улс болон Бүгд найрамдах Беларусь Улс хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов

    Бүгд Найрамдах Беларусь Улс нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бөгөөд тус бүс нутаг дахь манай түнш орны нэг Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон орон юм.

    Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга байгуулагдсны 50 жилийн ойг тохиолдуулан тус чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэхээр болов. Шаардагдах 250,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайдад зөвшөөрөв.

    Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилтэд Үндэсний хөгжлийн газраас 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж 47,8 хувийн явцтай хэрэгжиж байна гэв. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь 2016 онтой харьцуулахад 1,5 хувиар өсч, мах махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2020 оны зорилтот түвшинд хүрчээ. Худалада, аялал жуулчлалын салбарын хувьд монголд ирэх жуулчдын тоо 31 хувиар нэмэгдсэн. Ядуурлыг бууруулах бодлогын хүрээнд 27,146 ажлын байр шинээр бий болгон, улсын хэмжээний 250,000 ядуу өрхөөс 48,376 –г хүнсний эрхийн бичигт хамруулсан эерэг үзүүлэлтүүд гарсан байна.

    ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилов. Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй. Хуульзүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байсан. ШШГЕГ-ын  Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Засгийн газрын хуралдаан
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа

    2025-06-19 13:32:00

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ

    2025-06-18 19:15:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв

    2025-06-18 13:44:00

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

    2025-06-18 00:53:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

    2025-06-17 09:50:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна

    2025-06-16 17:42:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    Шинэ мэдээ

    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!