MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Хэлсэн үг » Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эмч нартаа талархъя” хүндэтгэлийн уулзалтад оролцож, мэндчилгээ дэвшүүллээ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эмч нартаа талархъя” хүндэтгэлийн уулзалтад оролцож, мэндчилгээ дэвшүүллээ

    Хэлсэн үг 2017-03-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан “Эмч  нартаа талархъя” хүндэтгэлийн уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад  Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцлоо.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүндэтгэлийн уулзалтад оролцсон эмч нартаа хандан үг хэллээ. Тэрээр,

    “Эх орны өнцөг булан бүрт суугаа хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийн эзэд үе үеийн эмч, анагаахын эрдэмтэн багш, эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан,  ажилчид Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн мэндийг дэвшүүлж, баярын мэнд хүргэе.

    Манай ард түмэн хүний төлөө бүхнээ зориулдаг, алтан гартай эмч нараа “Цагаан нөмрөгтэй бурхад” хэмээн эрхэмлэн хүндэлж ирсэн сайхан уламжлалтай. Эрүүл мэндийн яамнаас санаачлан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд оролцож, Та бүхний баярыг хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна.

    Засгийн газраас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна. “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан нь эрүүл мэндийн салбарын ирэх 10 жилийн хөгжлийн зорилгыг тодорхойлсон баримт бичиг болж, “Эрүүл мэндийг дэмжих сан”-г сэргээн байгуулж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлж, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Халдварт өвчнөөс сэргийлэх” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Мөн иргэдэд эрүүл мэндээс шалтгаалан учирч байгаа эдийн засгийн дарамтыг бууруулах үүднээс бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний төлбөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарын зардлыг төрөөс хариуцах, элэгний С вирусийн эмийн үнэд Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хөнгөлөлт үзүүлэх  боллоо.

    Түлэнхийн төвийн барилгыг цогцоор барих,  Эх, хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх олон улсын стандартын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, хүүхдийн 160 ортой төрөлжсөн мэргэшлийн төв, эх, хүүхдийн 300 ортой цогц эмнэлгийг концессоор барьж дуусгахаар төлөвлөж байна.

    Орон нутгийн иргэд, малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх хүрээнд түргэн тусламжийн автомашин нэн шаардлагатай сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг автомашинаар бүрэн хангана.

    Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэх, иргэдийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад сөргөөр нөлөөлдөг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт бус цагдаагийн байгууллагад албадан эрүүлжүүлэхээр боллоо. Эдгээр олон ажлыг манай Засгийн газар, та бүхнийхээ оролцоо, дэмжлэгтэйгээр хийж хэрэгжүүлсэн.

    Улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бууруулалгүй үе шаттайгаар нэмэгдүүлэх, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан бусад арга хэмжээг төлөвлөсний дагуу хэрэгжүүлэхийг Засгийн газар зорьж ажиллана. Тухайлбал, эмч, эрүүл мэндийн ажилтан Та бүхний ажиллах урам зоригийг дэмжих, ажлын байрны эрсдлийг бууруулах, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрийг батлан хэрэгжүүлнэ.

    Хүн амын дундаж наслалт, эх, нялхсын эрүүл мэнд, иргэн бүрт эрүүл мэндийн суурь тусламж, үйлчилгээг хүргэх тогтолцоо нь тухайн улсын хөгжлийг тодорхойлох хэмжүүр болж байдаг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн өндөр ур чадвартай, хүнлэг энэрэнгүй, ёс суртахууны нандин чанартай эмч хүн Монгол Улсын хөгжлийн нэг чухал тулгуур юм. Эрүүл иргэн эх орноо хөгжүүлнэ, эрүүл Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэх хариуцлагатай үүрэг зөвхөн эмч Та бүхэнд  байна. Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүн нэг бүрийн оролцоо, сэтгэл зүтгэл, ёс зүй, хариуцлага, мэргэжлийн өндөр ур чадвар, Та бүхний хамтын ажиллагаа чухал гэдгийг энд онцлон тэмдэглэе.

     Нийт эмч нартаа дахин баярын мэнд хүргээд, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж, эрдэнэт хүмүүний эрүүл мэндийг хамгаалах ариун үйлс, нөр их хөдөлмөрт тань улам их амжилт хүсье” гэлээ.

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мөн эмч нартаа баяр мэндийн хүргэн, сүүлийн найман сарын хугацаанд хийж, хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулан, мэндчилгээ хүргэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хэлсэн үг
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ

    2025-06-18 19:15:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв

    2025-06-18 13:44:00

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

    2025-06-18 00:53:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

    2025-06-17 09:50:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна

    2025-06-16 17:42:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Шинэ мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!