MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Засгийн газрын хуралдаан » Өвөлжилт хүндэрсэн 137 суманд өвс, малын тэжээл хүргэнэ

    Өвөлжилт хүндэрсэн 137 суманд өвс, малын тэжээл хүргэнэ

    Засгийн газрын хуралдаан 2017-02-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Засгийн газрын хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

    Хүн амын амьжиргааны 2017 оны доод түвшинг тогтоов

    Үндэсний статистикийн хороо хүн амын амьжиргааны доод түвшний 2017 онд мөрдөх хэмжээг баталж 02 дугаар сарын 06-ны өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

    Энэ онд мөрдөх амьжиргааны доод түвшин баруун бүсэд 166 500, хангайн бүсэд 173 500, төвийн бүсэд 166 200, зүүн бүсэд 165 700, Улаанбаатар хотод 185 300 төгрөг байх юм. 

    Шинэчилсэн түвшинг өмнөх онд мөрдөж ирсэнтэй харьцуулахад төвийн бүсэд 3200, хангайн бүсэд 2700, зүүн бүсэд 2000, баруун бүсэд 1700, Улаанбаатар хотод 1600 төгрөгөөр нэмэгджээ.

    Хүн амын амьжиргааны доод түвшинг иргэдэд эд, мөнгөний тусламж үзүүлэх, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өөрчлөх, суралцагчдад дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд жишиг болгон хэрэглэдэг.

    “Хүн амын амьжиргааны доод түвшин” гэдэг нь хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлнэ” гэж хуулинд заасан байдаг. Хэрэглээний доод хэмжээ нь хүний нэн тэргүүний, зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний тоо хэмжээ юм.

    Улсын нөөц, онцгой байдлын салбарт үүссэн өр төлбөрийг бүрэн шийдлээ

    Улсын нөөц, онцгой байдлын салбарт үүссэн өр төлбөрийг нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар бүрэн шийдлээ. Үүнд улсын нөөцөөс гаргах бараа, тэдгээрийг буцааж нөхөн бүрдүүлэх зардал, гамшгийн голомтод ажилласан онцгой байдал, тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид болон иргэдийн томилолт, урамшуулал, учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардагдах зардлууд багтаж байгаа юм.

    Энэ хүрээнд нийт 1,708 ,118,520 /нэг тэрбум долоон зуун найман сая нэг зуун арван найман мянга таван зуун хорин/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад, энэхүү тогтоолд заасан барааг 2017 оны III улиралд нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын  Шадар сайдад даалгалаа. 

    Тогтоолын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Аврах, гал унтраах ангид шуурхай албаны “УАЗ-31519” маркийн автомашин, Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төв, Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төв, Өндөрхангай сумын Сум дундын эмнэлэгт шуурхай албаны “УАЗ-22069” маркийн автомашин, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн 2 тонны “Потон” маркийн автомашин зэрэг бусад зардлыг  улсын нөөцөөс гаргаж, энэ оны гуравдугаар улиралд буцааж нөхөн бүрдүүлэх юм.

    Өвөлжилт хүндэрсэн 137 суманд өвс, малын тэжээл хүргэнэ

    Өвөлжилт хүндэрсэн зарим аймагт 5000 тонн өвсийг үнэгүй, мөн 5218 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор боллоо. Мөн отроор өвөлжиж байгаа малчдад дулаан хувцас, цахилгаан үүсгүүр зэрэг нэн шаардлагатай бараа, материалыг хүргэхээр болов. Эдгээр ажилд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрөв.

    Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 137 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндрээд байна. 

    Байгууллага хооронд гэрээ байгуулах журмыг баталлаа

    Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн харьяа төсөвт байгууллага гадаад улсын байгууллагатай байгуулж байгаа баримт бичгийг “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам”-аар зохицуулдаг.

    Энэ дагуу Гадаад харилцааны яам тухайн гэрээний агуулга, зохицуулж байгаа харилцаа, цаашид хэрэгжүүлэх ажил зэрэг нь бодитой, үр дүнтэй эсэхийг хянахын зэрэгцээ тухайн улстай байгуулсан Засгийн газар хоорондын түвшний баримт бичигтэй нийцэж байгаа эсэх, хоёр хэл дээрх эх бичвэр ижил байгаа эсэхийг шалгадаг байна.

    Яам  2015 онд 63, 2016 онд 79 баримт бичгийг хянаж, санал, зөвлөмж өгчээ. Ингэхэд Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд нийцээгүй, тухайн шатны удирдлага эрх мэдэл, бүрэн эрхээ хэтрүүлсэн, Засгийн газар хоорондын гэрээгээр нэгэнт зохицуулсан асуудлаар дахин гэрээ байгуулсан, гэрээний төсөл боловсруулахдаа олон алдаа гаргаж, зөвхөн айлчлал хэрэгжүүлэх зорилгоор 1-2 өгүүлбэртэй, хэлбэр төдий гэрээ хийх, зөвхөн гадаад хэлээр байгуулах зэрэг ноцтой алдаа дутагдал их гарч байжээ.

    Энэ бүхнийг засч залруулах үүднээс “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

    Товч мэдээ

    -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 01 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав. Дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.

    -Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулах талаар ОХУ-ын Эрчим хүчний яамтай хэлэлцээ хийхийг Эрчим хүчний сайд П.Ганхүүд зөвшөөрлөө.

    -Энэ сарын 27-ноос Швейцарийн Холбооны Улсын Женев хотод эхлэх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 34 дүгээр чуулганд Монголын талаас оролцох төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо. Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, хууль, эрх зүйн шинэчлэл зэргийн талаар энэ чуулганд танилцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Засгийн газрын хуралдаан
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ

    2025-06-18 19:15:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв

    2025-06-18 13:44:00

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

    2025-06-18 00:53:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

    2025-06-17 09:50:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна

    2025-06-16 17:42:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Шинэ мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!