MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ж.Эрдэнэбат: Нарийн сухайт- Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөж байна

    Ж.Эрдэнэбат: Нарийн сухайт- Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөж байна

    Мэдээ 2016-12-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 3-ны бямба гаригт Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж, Нарийн сухайтын нүүрсний ордын уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн сумын иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, тэдний асуултад хариуллаа. Ерөнхий сайдын томилолтод УИХ, Засгийн газрын зарим гишүүн хамт ажиллалаа.

    П.Ганхүү: Цахилгаан станц барихад бодлогын дэмжлэг үзүүлнэ

    Гурвантэс суманд хайгуулын 49 лиценз олгогдсон, нүүрсний томоохон ай сав газар. Өнөөдөр л гэхэд тэнд нүүрсний 6 уурхай үйл ажиллагаа эрхэлж буй бөгөөд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өмнийн говийн элс”, “Өсөх зоос”, “Монголын алт” ХХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, эдгээр компанийн удирдлага нүүрсний нөөц, экспортын хэмжээ, ажилчдын ажиллах орчин, тоног төхөөрөмж болон нийгмийн  хариуцлагын хүрээнд орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, тулгамдсан асуудлаа хэлж, заримд нь Засгийн газраас дэмжлэг тусламж хүслээ.

    Тухайлбал, “Өмнийн говийн элс” компани 460 гаруй ажилтантай, 99 хувь нь монгол, тэдний 50 гаруй хувь нь тус аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй, Даланзадгад сумын иргэд ажээ. Тус компани Овоот толгойн нүүрсний уурхайд Нойтон технологиор баяжуулах үйлдвэр байгуулж буй бөгөөд ирэх хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдүүлэхээс гадна нэгж бүтээгдэхүүний экспортын орлогыг өсгөх, нэмүү өртөг шингэх зэрэг боломжтой. Эхний ээлжинд 800 мянган тн нүүрс баяжуулна, гурав дахь жилээс 3,2 сая тн болгож нэмэгдүүлнэ гэж Ерөнхий сайдад танилцуулав.

    МАК компани ч мөн нойтон аргаар баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж буй ажээ. Тус компани БНХАУ-аас 35 Кв-ын цахилгаан дамжуулах шугам дэд станц байгуулан эрчим хүч импортолж, Гурвантэс, Ноён, Сэврэй сум, Овоотын хилийн хороо зэрэг олон аж ахуйн нэгж байгууллагыг эрчим хүчээр хангадаг байна. Тэд цахилгаан станц барих хэрэгцээ, станцын төслөө танилцуулсан юм. Энэ асуудлаар, Эрчим хүчний сайд П.Ганхүү

    -Хятад улсаас эрчим хүчээ авч байгаа нь өртөг өндөр. Тэгээд ч цаашид уурхайнуудад цахилгаан тоног төхөөрөмж ажиллуулах төдийгүй эдгээр сумдад жижиг, дунд үйлдвэр байгуулахад хангалттай эрчим хүч биш. МАК гурван блок бүхий 196 МВт-ийн цахилгаан станц барих ТЭЗҮ гаргаж, зөвшөөрлөө яамнаас авсан. Эхний ээлжинд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниуд болон орон нутгийн хэрэгцээг бүрэн хангах блокийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Станц ашиглалтад орвол уурхайнуудын олборлолтын зардал багасч, Баянхонгор аймагт хэрэгжих уул уурхайн төслүүд болон орон нутгийн хэрэгцээг нэмж хангаж, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэх учраас яам бодлогын дэмжлэг үзүүлэх нь зөв гэж үзсэн гэж ярилаа.

    ЗТХ-ийн сайд Д.Ганбат: Төмөр замын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг яам хийж байна

    Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний зургаан уурхай ажилладаг. Тэд жилд 32 сая тонн нүүрс олборлож, экспортлох хүчин чадалтай хэдий ч боомтоор нэвтрүүлэх автомашины тээврийн хүчин чадал ердөө 11 сая тн байгаа юм. Ерөнхий сайд болон уурхайн удирдлагуудын хооронд болсон уулзалт ярилцлагын гол сэдэв ч төмөр зам барих шаардлага, боломж, ач холбогдлын тухай байлаа. Төмөрзам тавьчихвал Ерөнхий сайдын хэлж буй нүүрсний экспортын худалдаа, нүүрсний үнийн нэг цонхны бодлого хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж тэд хэллээ.

    Нүүрсний уурхайн компаниуд хамтраад төмөрзам барих боломжтой, та нар ойлголцож хамтарч чадвал Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлж байлаа. Уулзалтад оролцсон гурван компани хамтарч ажиллаж нэг жилийн хугацаанд Нарийн сухайт Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замыг барьж дуусгах боломжтой гэдгээ илэрхийллээ.

     Энэ асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат: -Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 45,5 км хүнд даацын автомашин явах зам ашиглалтад ороод жил гаран болж байна.  Энэ замаар нүүрс тээвэрлэж, жилдээ хамгийн ихдээ л 11 сая тн нүүрс экспортлох боломжтой. Гэтэл уурхайнуудын хэлж байгаагаар жилд 32 сая тн нүүрс олборлож, экспортлох боломж энд байна. Иймд экспортыг нэмэгдүүлэх гол зам бол төмөр зам. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Шивээхүрэн-Сэхэгийн боомтын төмөр зам, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөрзамыг  барьж байгуулахаар туссан. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөрзамын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр манай яам бэлтгэл ажлыг хийж байна.

    Энд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхэн нийлээд төмөр замаа барих нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ. Гүйцэтгэгч компаниар  оролцоход бэлэн, ажил эхэлбэл жил гарангийн хугацаанд төмөрзамыг барьж дуусна гэж уурхайн удирдлагууд мэдэгдэж байна.

    Нарийн сухайт Шивээхүрэнгийн төмөр зам бол УИХ-аас 2010 онд баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт хоёрдугаар ээлжинд баригдах зам гэж орсон байгаа. Бид эхлээд царигийн асуудлаа шийдэх ёстой. Энэ асуудлыг Засгийн газарт хэлэлцүүлж Их хуралд өргөн барина, УИХ шийднэ.

    Бодлогын хувьд дэмжээд өгвөл хөрөнгө оруулалт, ТЭЗҮ боловсруулах зэрэг ажлыг хувийн хэвшлийнхэн хийгээд явж байгаа. Бид хяналтаа л зөв тавих ёстой гэж сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.

    -Төмөр замын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөжээ. Тэгэхээр царигийн асуудлыг УИХ-аар ойрын хугацаанд буюу энэ ондоо багтааж хэлэлцүүлэх үү?

    -2009 онд ТЭЗҮ нь бэлэн болсон. Өнөөдрийн нөхцөлд шинэчлэх шаардлага байгаа. Царигийн маргаан байнга гардаг. Мэргэжлийн үүднээс Хятадын талтай ярина, хугацааг өнөөдөр хэлэхэд эрт. Монголд ашигтайгаар л энэ асуудлыг шийдэх ёстой.

    Нарийнсухайн Шивээхүрэнгийн 47,8 км төмөр зам баригдсаны дараа Баянхонгорын Шинэжинстэд үйл ажиллагаа явуулдаг 6 компани хамтраад Шинэжинст-Нарийнсухайтыг холбосон 250 км төмөр замыг өөрсдөө барья гэдэг саналыг манай яаманд тавиад байгаа гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа

    2025-06-21 15:06:00

    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно

    2025-06-20 17:46:00

    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2025-06-20 14:51:00

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2025-06-20 14:36:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ

    2025-06-19 18:34:00

    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа

    2025-06-19 13:32:00

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ

    2025-06-18 19:15:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв

    2025-06-18 13:44:00

    Шинэ мэдээ

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!